Нүүр хуудас

1 сая км туулсан Тоёота автомашиныг цоо шинэ автомашинаар сольж өглөө.

Өнөөдөр Монголын авто тээврийн салбарын хувьд анхны гэж хэлж болох нэг содон үйл явдал боллоо. Бид хуучин САЯТАН жолооч гэж зөндөө сонсож байсан. Бас 1 сая миль, 1 сая километр явсан автомашиныг гадаадын авто дилерүүд сольж өглөө гэдэг мэдээг уншдаг.

Тэгвэл үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэг жил гаруй болж байгаа Тоёотагийн албан ёсны дилер Топ Моторс компани нь Тоёота Сэйлс Монголиа компанийн хамт олонтой хамтарч 2011 онд үйлдвэрлэгдэж өдийг хүртэл Энержи Ресурс компанийн бүтээн байгуулалтад 1 сая км туулсан Ланд Крузер 70 серийн автомашиныг цоо шинэ автомашинаар сольж өглөө.

Уг автомшин нь Монгол орны -40-өөс +40 градус хүрдэг эрс тэс цаг уур, бартаат зам, уурхайн тоосжилттой нөхцөлд ингэж явж чадсан нь дараах гурван хүчин зүйлтэй холбоотой.

  1. Машины чанар. Монгол орны эрс тэс цаг уур, замын нөхцөлд дийлэнх хэрэглэгчид Тоёота автомашиныг сонгодог гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй биз ээ энэ нь статистикаар ч батлагдана.
  2. Баталгаат сэлбэг. Toyota Genuine parts буюу баталгаат сэлбэг ашиглах нь автомашины эдэлгээг мөн уртасгадаг.
  3. Албан ёсны засвар үйлчилгээ. Тоёота стандартын дагуу суралцсан инженер, техникийн ажилтнууд зориулалтын багаж төхөөрөмж программ хангамж ашиглан засвар үйлчилгээг хийдэг. Мөн сэлбэг болон засвар үйлчилгээндээ баталгаат хугацааг олгодог нь албан ёсны дилерээр үйлчлүүлэхийн нэгэн давуу тал болдог гэдгийг энд дурдахад таатай байна.

1 сая километр зам туулсан Ланд Крузер 70 серийн автомашин нь дээрх стандартаар 5,000 км тутамд хуваарийн дагуу Тоёотагийн  мэргэшсэн инженер, баталгаат сэлбэгээр 200 гаруй удаа урсгал засвар үйлчилгээг хийлгэсэн нь автомашиныг урт зам туулахад нөлөөлсөн.

Тоёота Топ Моторс компанийн хамт олон автомашины засвар үйлчилгээнд орсон түүх, сольсон эд ангиуд, шатахуун хийсэн санхүүгийн баримт зэрэгт үндэслэн 1 сая км туулсан болохыг баталгаажуулсан байна.

Тоёота Топ Моторс компанийг сонгож үйлчлүүлдэг бүх хэрэглэгчдэдээ баярлалаа.

Leave a comment