Нүүр хуудас

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН БАТАЛГАА
БУЮУ WARRANTY

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН БАТАЛГАА
БУЮУ WARRANTY

Үйлдвэрлэгчийн баталгаа гэдэг нь үйлдвэрлэгчээс автомашины хөдөлгүүр болон хүч дамжуулах эд ангиудад өгч буй найдвартай ажиллагааны чанарын баталгаа юм. Тоёотагийн шинэ автомашинд үйлдвэрлэгчийн 100,000км эсвэл 3 жилийн (аль түрүүлж хүрснээр) баталгаа өгдөг ба баталгаат хугацаанд үйлдвэрлэгчийн тогтоосон засвар үйлчилгээний стандарт, давтамж болон мэргэжлийн үнэмлэх бүхий инженерүүдийн зөвлөмжийг дагаж мөрдсөнөөр хүчинтэй үргэлжилдэг. Баталгаа дараах систем болон эд ангиудад үйлчилнэ:
– Хөдөлгүүр
– Түлшний систем
– Хурдны хайрцаг
– Жолооны механизм
– Тормозны систем
– Цахилгаан тоноглол зэрэг багтах
Баталгаат хугацаанд элэгдэх эд анги хамаарахгүй.

Та яагаад албан ёсны Тоёота Дилерээр үйчлүүлэх хэрэгтэй вэ?

Тоёота-гийн мэргэшсэн инженер техникийн хамт олон.

Сэлбэг хэрэгслийн жинхэнэ байдлын баталгаа. Таны машинд тусгайлан зориулсан эд ангиудын баталгаат сонголт.

Засвар үйлчилгээ сэлбэгийг зөвхөн албан ёсны дилер компаниас авснаар үйлдвэрлэгчийн баталгаат нөхцөлд хамрагддаг.

ЭЗЭМШИГЧИЙН ХАРИУЦЛАГА

Автомашиныг зориулалтын дагуу ашиглах

Автомашиныг эзэмшигчийн гарын авлага, зориулалтын дагуу ашиглах, засварлах, хадгалах, тээвэрлэх.

Тоёотагийн албан ёсны дилерт үйлчлүүлэх

Бүх төрлийн засвар үйлчилгээг дилерт хийлгэж байх.

Тогтмол засвар үйлчилгээ

Засвар үйлчилгээг үйлдвэрлэгчээс тогтоосон хуваарь, давтамж, зөвлөмж, технологийг нарийн чанд дагаж мөрдөх хийлгэж байх.

Автомашинд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд Тоёотагийн албан ёсны дилерт хандах

Хэрэв таны тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл гарвал өөрт хамгийн ойр албан ёсны дилерт хандаж зөвлөгөө авч дагаж мөрдөнө үү. Аюултай тохиолдолд автомашиныг жолоодох, ашиглах гэж бүү оролдоорой.

Баримт бичгийг хадгалах

Засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн эсэхийг баталгаажуулсан баримт, чек, ажлын захиалгын хуудсын хуулбар болон бусад шаардлагатай баримт бичгийг бүрэн хадгалж байх.