Нүүр хуудас

Оношилгоо болон
засвар үйлчилгээ

Автомашинтай холбоотой бүхий л хэрэгцээг та
бидэнд даатгаж болно.

Засвар үйлчилгээний талаар

Бүгдэд нээлттэй

Тоёота Топ Моторс Төв нь орчин үеийн оношилгоо болон засварын тоног төхөөрөмж, автомат машин угаалгын төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон засварын төвдөө нэг дор 20 автомашин хүлээн авч засвар үйлчилгээ үзүүлж байна. Тоёотагийн мэргэжлийн сертификат бүхий инженер техникийн ажилтан, механикчид маань Тоёота брэндийн шинэ болон хуучин бүх загварын автомашины засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн үйлчлүүлэгчдийнхээ насан туршийнх нь туслах, зөвлөх нь байхыг зорин ажиллаж байна

Танд олгох давуу талууд

Таны автомашинд нарийн оношилгоо хийж шаардлагатай засвар үйлчилгээг оновчтой тодорхойлон чанарын баталгаатай засвар үйлчилгээ хийнэ

Хэрэв Танд автомашинтай холбоотой асуулт байвал манай Тоёотагийн мэргэшсэн инженерээс зөвлөгөө авч болохоос гадна засвар үйлчилгээний дэлгэрэнгүй түүхээ авч болно

Таны захиалсан засвар үйлчилгээнээс гадна зайлшгүй хийх шаардлагатай нэмэлт ажил байгаа эсэх, тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хугацаа болон төлбөрийн талаар шууд мэдэх боломжтой.

Таны автомашины үзүүлэлт болон ашиглалтын онцлогт тохирсон нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээг манай үйлчилгээний зөвлөх Танд санал болгоно.

Засвар үйлчилгээний төрлүүд

  • Улирлын тос солих
  • Бүх төрлийн шингэн солих
  • Агрегат засвар
  • Хөдөлгүүр болон хүч дамжуулагчийн оношилгоо
  • Цахилгааны оношилгоо
  • Явах эд ангийн оношилгоо
  • Компьютер оношилгоо
  • Хөдөлгүүр болон хүч дамжуулагчийн их засвар
  • Тэнхлэг тохиргоо
  • Гэрэл тохиргоо
  • Дугуй хадгалах, солих болон тэнцвэржүүлэх (балансировка)
  • Гадна угаалга
  • Хамгаалалтын хуулга, бүтэн болон хэсэгчилсэн

Засвар үйлчилгээний талаар нэмэлт мэдээлэл хүсэх

Uilchilgee

Ашиглалтын нөхцөл
Веб сайт ашиглалтын нөхцөл нь (Цаашид ‘Ашиглалтын нөхцөл’ гэх) хэрэглэгчийн энэхүү сайтын ашиглалтын хэм хэмжээг зохицуулах ба энэхүү сайтыг хэрэглэснээр та энд дурдагдсан “Ашиглалтын нөхцөл”-ийг бүрэн уншиж танилцан, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Веб сайт эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу ашиглах
Энэхүү веб сайтын нэр болон бусад нийтлэл, хэрэгсэл нь Веб сайт эзэмшигчийн оюуны өмч бөгөөд Веб сайт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дараах нөхцөлөөр ашиглахыг хориглоно.

  • Дахин нийтлэх, олон нийтэд түгээх /холбогдох линк, холбоосыг нийтлэх, олон нийтэд түгээх орохгүй/
  • Зарах, давхар лиценз авах,
  • Засварлах, өөрчлөх,
  • Орчуулах, хуулбарлах

Хориглосон нөхцөлүүд
Веб сайтын хэвийн үйл ажиллагааг доголдуулах, гэмтээх болон бусад хууль, журмыг зөрчих сэдлээр энэхүү веб сайтыг ашиглахыг хориглоно. Веб сайтаас автомат програм болон систем ашиглан дата цуглуулах, хандалт хийхийг хориглоно.

Хэрэглэгчийн хүлээх хариуцлага
Хэрэглэгч “Ашиглалтын нөхцөл”-ийг зөрчсөн тохиолдолд энэхүү веб сайтад хандах эрхийг хаах, Веб сайт эзэмшигч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэж, бий болсон хохирлыг барагдуулах хүртэл арга хэмжээ авах эрхтэй байна.

Бусад
Энэхүү “Ашиглалтын нөхцөл” нь өөрчлөгдөх боломжтой ба өөрчлөгдсөн цагаас эхлэн хүчинтэй мөрдөгдөнө. Та энэхүү веб сайтыг зөв, хуулийн дагуу ашиглахын тулд “Ашиглалтын нөхцөл” шинэчлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж, танилцаж байна уу.