Нүүр хуудас

Өнөөдөр шинэчлэгдсэн Toyota Land Cruiser PRADO загвар танилцуулагдлаа!

Land Cruiser 1951 оноос хойш өнөөдрийг хүртэл 72 жилийн хугацаанд боловсруулагдаж, сайжруулсаар Монгол төдийгүй дэлхийд тамгалагдсан домогт цуврал байсаар ирсэн. Түүний хурд хүчнээс илүүтэй хамгийн том давуу тал нь найдвартай хийгээд хаана ч, ямар ч замаар явсан аяллыг үргэлж тав тухтай, аюулгүй байлгаж чаддаг нь уг автомашины итгэл алддаггүй том чанар мөн.
Тэгвэл өнөөдөр домгийн үргэлжлэл цоо шинэ PRADO 250 автомашин танилцуулагдсантай холбогдуулан дэлгэрэнгүй онцлох мэдээллүүдийг амласан ёсоор Toyota Top Motors танд бэлтгэн хүргэж байна.
Товчхондоо Land Cruiser нь шинэ үеийн технологиудыг харуулдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн шилдэг загвар LC 300, бат бөх байдал бартаат замын тэсвэр тэвчээр LC 70, илүү хөнгөн жолоодлого өдөр тутмын тав тухыг хангах Prado гэсэн 3 өөр цувралд хуваагддаг.
Харин Prado цувралын үе үеийн өөрчлөлт шинэчлэлтүүдээс үзвэл тансаг төрөлрүү тэмүүлэх хандлагатай болж байсан бол өнөөдрөөс өмнөх үеийн гарал үүслээ ахин сэргээж жинхэнэ Light Duty загвар эргэн ирж байгаа юм.
LC 300 цувралтай ижил GA-F платформ дээр суурилж жолоодлого болоод бартаат замыг туулах үндсэн гүйцэтгэл улам илүү хүчирхэгжиж саадыг даван туулах олон төрлийн сонголттой болсон.
– Үндсэн кузовын бат бөх байдал 30%-аар, хүрээний хэсгүүд 50%-аар мэдэгдэхүйц нэмэгдсэн.
– Бартаат замд дугуйг газарт тогтвортой байлгах чадвар буюу явах эд ангийн үений хөдөлгөөн эрс сайжирсан.
– Цахилгаан рулийн аппарат (EPS) нь бартаат замд жолоодлогын үед алдаагүй, бага хурдтай үед маневрлах чадварыг нэмэгдүүлж өгсөн.
– Урд талын Тогтворжуулагчийг салгах механизм (Stabilizer Disconnect Mechanism)-тай болсон нь бартаат замд илүү тогтвортой бөгөөд тухтай байдлыг хангана.
– Multi-Terrain Monitor болон Multi-Terrain Select буюу автомашины эргэн тойрон дох орчноо камераар хянах боломж нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, саад бартаа ихтэй замд жолоодоход илүү хялбар болгоно.
Land Cruiser-ийн нэрэнд уустал шингэсэн найдвартай, бат бөх, бартаат замын гүйцэтгэлийг төгс эзэмшсэний зэрэгцээ таны ажил, амьдралын бүхий л хэрэгцээг хангах эрхэм зорилго тус автомашинд бий. Үүний нэг жишээ бол байгаль орчинд ээлтэй HYBRID төрөл нэмэгджээ.
– T24A-FTS Gasoline 2.4-liter turbo Hybrid Direct Shift-8AT (Тусгай зориулалтын цахилгаан хөдөлгүүр нь мацах, чирэх зэрэг бартаат замын хүнд нөхцөлд дээд зэрэглэлийн гүйцэтгэл гаргана)
– T24A-FTS Gasoline 2.4-liter turbo Direct Shift-8AT (Энгийн бензин төрөл нь шинээр бүтээгдсэн тав тухыг хангах хамгийн чимээ багатай TNGA хөдөлгүүр)
– 1GD-FTV Diesel 2.8-liter turbo (48V system) Direct Shift-8AT (Түгжрэл ихтэй замд буюу хотын нөхцөлд түлш хэмнэлтийг сайжруулсан, дуу чимээ багатай дизель хөдөлгүүр)
– 1GD-FTV Diesel 2.8-liter turbo Direct Shift-8AT (Түлш хэмнэлттэй, хүчирхэг 8AT болон 1GD хослол нь бартаат, асфальт аль ч зам дээр жолоодлогын хялбар байдлыг мэдрүүлнэ)
– 2TR-FE 2.7-liter gasoline 6 Super-ECT (Өндөр чанартай, боломжийн үнэтэй)
LC PRADO эршүүд хийгээд эрэмгий хурц загвар нь уламжлалт болоод орчин цагийн шинжүүдийг хослуулан орших шинэлэг хэр нь танил мэдрэмжийг төрүүлнэ. Нэмээд зорчигч болон ачаа тээшийг ямар ч нөхцөлд аюулгүй тээвэрлэх онцгой чадвартай. Хянах самбарыг мэдэгдэхүйц доор байршуулж өгснөөр жолоочийн урд хэсгээ харах боломжийг нэмж өгсөн.
Мөн эд ангиуд нь илүү бат бөх чанартай, эвдэрч гэмтсэн тохиолдолд солих, засварлахад илүү хялбар байх бөгөөд одоо та өөрийн хүссэн загвар хийцээр өөрчлөн тоноглох боломжтой болсон нь таалагдана гэдэгт итгэлтэй байна.
#Хэмжээ:
Өмнөх үеийн PRADO-тай харьцуулахад: Урт 4,925мм (+100мм), Өргөн 1,980мм (+95мм), Өндөр 1,870мм (+20мм), Тэнхлэг хоорондын зай 2,850мм (+60мм)
#Аюулгүй_байдал
Бүх LAND CRUISER загваруудад стандарт болсон Toyota Safety Sense дэвшилтэт хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын багц систем суурилсан тул итгэлтэй, тайван жолоодох боломжийг олгох болно.
Toyota Top Motors төв шинэчлэгдсэн LC Prado-гийн урьдчилсан захиалга нээгдмэгц албан ёсоор та бүхэнд мэдэгдэх болно.

Leave a comment