Яагаад оригинал сэлбэг гэж?
Дуураймал сэлбэг нь харагдах байдлаараа оригинал сэлбэгээс ялгарахгүй ч , сэлбэгийг үйлдвэрлэхэд ашигласан материал нь жолоодлогын болон цаг агаарын хүнд нөхцөлд оригинал сэлбэгийн үйлдвэрлэлд ашигласан материалтай харьцуулшгүй үр дүнтэй байдаг мөн эргээд таны тээврийн хэрэгслийн үндсэн эд ангид нөлөөлөх эрсдэлийг үүсгэдэг. Иймд албан ёсны дилерийн борлуулж буй оригинал сэлбэг нь зөвхөн Toyota загварын машинд зориулагдаж үйлдвэрлэгддэг учир таны тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж танд 100% сэтгэл ханамжийн баталгааг олгохоос гадна тээврийн хэрэгслийн ашиглалтыг уртасган ирээдүйд гарч болох үндсэн эд ангийн засвар үйлчилгээний зардлыг хэмнэдэг.
Тоёота брэндийн албан ёсны баталгаат сэлбэг нь таны автомашиныг хамгаалах болон эдэлгээг уртасгахад тустай бүтээгдэхүүн юм.
Бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс зөвхөн Тоёота үйлдвэрийн баталгаатай сэлбэгийг ашигладаг
Тоёотагийн мэргэшсэн инженер техникийн баг.
Сэлбэг хэрэгслийн жинхэнэ байдлын баталгаа. Таны машинд тусгайлан зориулж үйлдвэрлэсэн эд ангиудын өргөн сонголт.
Та тээврийн хэрэгслээ зарах болсон үед засварын түүх тань үнийн баталгаа болно.
Тоёотагийн албан ёсны дилерийн борлуулж буй бүх оригинал сэлбэгт 10,000км эсвэл 6 сарын баталгаа олгоно. Энэхүү баталгаа нь зөвхөн Тоёотагийн албан ёсны дилерээс үйлчилгээ авсан тохиолдолд үйлчлэх ба доголдол илэрсэн тохиолдолд үнэ төлбөргүй засварлана. Сэлбэгийн баталгаа нь aвтомашины элэгдэх эд ангид хамаарахгүй
Тоёота-гийн албан ёсны дилер Топ Моторс.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart