Тоёота Топ Моторсоос “Аялъя, Мэдье, Хайрлая” сэдэвтэй “TOP REELS” уралдааныг зарлаж байна
➤ Тоёотагийн албан ёсны дилер Топ Моторсын зүгээс “Аялъя, Мэдье, Хайрлая” аяны хүрээнд эх орныхоо үзэсгэлэнт байгаль, газар нутгаар аялсан видео дүрс бичлэгийн TOP REELS уралдааныг 2024.07.19 – 08.14-ны өдрийг дуустал зарлаж байна.
Тавигдах шаардлага:
1. Оролцогчид:
- Тоёота Топ Моторс төвийн сошиал хаягийг дагасан байх; Facebook: Toyota Top Motors, Instagram: Toyota.TopMotors
- Өөрийн Instagram хаягийг Puclic тохиргоотой болгох;
2. Reels бүтээлд
- Видеогоор эх орныхоо үзэсгэлэнт байгаль, газар нутгийн дүрслэлийг буулгасан, түүнийг танин мэдэж, зөв боловсон аялахыг уриалсан мессежийг ЭЕРЭГЭЭР сонирхолтой байдлаар харуулах;
- Аялсан газрынхаа нэршлийг зөв оруулсан байх;
- Авто машин гаргах бол зөвхөн Toyota болон Lexus брэндийн автомашин байх;
- Бусад автомашин үйлдвэрлэгчдийн лого оруулахаас зайлсхийх;
- Хогийн цэг, байгаль орчныг сүйтгэсэн үйлдэл, хэн нэгний эрх ашиг нэр төрд халдсан, гутаан доромжилсон сөрөг агуулгагүй байх.;
- Замын хөдөлгөөнд оролцож байгаа бол дүрэм журмыг дагасан байх ба түүнийг гуйвуулах болон эсрэг агуулга бүхий утга үзүүлээгүй байх;
- Хэн нэгний бүтээлийг хуулбарлах, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;
- Reels формат: HD 1080×1920;
- Уралдаанд оролцогчид бүтээлийг өөрийн сошиал хуудсаар (Facebook, Instagram) PUBLIC тохиргоотойгоор доорх hashtag-ийн хамтаар пост хэлбэрээр нийтэлнэ;
3. Өөрийн сошиал хуудсанд постлох
- Оролцогчид контентын “description” хэсэг дээр #TopMotorsReels, #AylayMedeyHairlay Hashtag-г зайлшгүй оруулсан байх. /Hashtag нь ялагчийг сонгон шалгаруулахад чухал үүрэгтэй/
- Оролцогчид Reels бичлэгийг оруулах даа @ToyotaTopMotors хуудсыг mention хийнэ.
- Toyota Top Motors фэйсбүүк хуудас руу мессежээр контентыг өөрийн сошиал хуудсанд PUBLIC тохиргоотойгоор HASHTAG хийж түгээснийг илэрхийлсэн зургийг (screenshot) зайлшгүй илгээх.
4. Анхаарах:
- Уралдааны шаардлагыг бүрэн хангасан эсэхээ сайтар шалгах;
- Хэн нэгний бүтээлийг хуулбарлахгүй, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;
- Hashtag-аа зөв бичсэн байх;
- Тус уралдаанд аливаа байгууллага, хуулийн этгээд оролцохгүй бөгөөд оролцсон тохиолдолд тухайн бүтээлийг зохион байгуулагчийн зүгээс шалгаруулалтаас хасна;
5. Шалгаруулалт:
- Хамгийн их хандалттай (Facebook, Instagram лайк, шэйр, сэтгэгдлийн нийлбэр дүн), уралдааны шаардлагыг бүрэн хангасан 3 оролцогчийг ялагчаар тодруулна;
- Оролцогч өөрийн бүтээлийг өөрийн сошиал аккаунт дээрээ PUBLIC тохиргоотой постолно. Оруулсан байдлаа илтгэх зургийг (screenshot) Тoyota Top Motors сошиал хуудас руу мессежээр заавал илгээсэн байна;
- Илгээсэн мессежний дагуу зохион байгуулагчдын зүгээс уралдааны хугацааг дуусах хүртэл хяналт тавьж, уралдаан дуусах өдөр хүртэл тухайн пост (контент) хэдэн лайк, шэйр, коммент авсан мэдээллийг #Hashtag-р тодруулна;
- Хамгийн олон лайк, шэйр болон сэтгэгдэл авсан ч бүтээл нь уралдааны үндсэн шаардлагыг бүрэн гүйцэт хангаагүй бол болзлыг бүрэн хангасан дараагийн оролцогчийг ялагчаар тодруулна;
- Ялагчийг Random (санамсаргүй түүврийн) программ ашиглаж тодруулахгүй бөгөөд цэвэр контентын хандалт дээр тулгуурлан тодруулна.
Шилдэг бүтээлүүдийг 2024.08.16-ны өдөр Toyota Top Motors хуудсаар зарлана.
Танд амжилт хүсье.