Тоёота Топ Моторсоос “Аялъя, Мэдье, Хайрлая” сэдэвтэй “TOP REELS” уралдааныг зарлаж байна

➤ Тоёотагийн албан ёсны дилер Топ Моторсын зүгээс “Аялъя, Мэдье, Хайрлая” аяны хүрээнд  эх орныхоо үзэсгэлэнт байгаль, газар нутгаар аялсан видео дүрс бичлэгийн TOP REELS уралдааныг 2024.07.19 – 08.14-ны өдрийг дуустал зарлаж байна.

Тавигдах шаардлага:

1. Оролцогчид:

  • Тоёота Топ Моторс төвийн сошиал хаягийг дагасан байх; Facebook: Toyota Top Motors, Instagram: Toyota.TopMotors
  • Өөрийн Instagram хаягийг Puclic тохиргоотой болгох;

2. Reels бүтээлд

  • Видеогоор эх орныхоо үзэсгэлэнт байгаль, газар нутгийн дүрслэлийг буулгасан, түүнийг танин мэдэж, зөв боловсон аялахыг уриалсан мессежийг ЭЕРЭГЭЭР сонирхолтой байдлаар харуулах;
  • Аялсан газрынхаа нэршлийг зөв оруулсан байх;
  • Авто машин гаргах бол зөвхөн Toyota болон Lexus брэндийн автомашин байх;
  • Бусад автомашин үйлдвэрлэгчдийн лого оруулахаас зайлсхийх;
  • Хогийн цэг, байгаль орчныг сүйтгэсэн үйлдэл, хэн нэгний эрх ашиг нэр төрд халдсан, гутаан доромжилсон сөрөг агуулгагүй байх.;
  • Замын хөдөлгөөнд оролцож байгаа бол дүрэм журмыг дагасан байх ба түүнийг гуйвуулах болон эсрэг агуулга бүхий утга үзүүлээгүй байх;
  • Хэн нэгний бүтээлийг хуулбарлах, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;
  • Reels формат: HD 1080×1920;
  • Уралдаанд оролцогчид бүтээлийг өөрийн сошиал хуудсаар (Facebook, Instagram) PUBLIC тохиргоотойгоор доорх hashtag-ийн хамтаар пост хэлбэрээр нийтэлнэ;

3. Өөрийн сошиал хуудсанд постлох

  • Оролцогчид контентын “description” хэсэг дээр  #TopMotorsReels, #AylayMedeyHairlay Hashtag-г зайлшгүй оруулсан байх. /Hashtag нь ялагчийг сонгон шалгаруулахад чухал үүрэгтэй/
  • Оролцогчид Reels бичлэгийг оруулах даа @ToyotaTopMotors хуудсыг mention хийнэ.
  • Toyota Top Motors фэйсбүүк хуудас руу мессежээр контентыг өөрийн сошиал хуудсанд PUBLIC тохиргоотойгоор HASHTAG хийж түгээснийг илэрхийлсэн зургийг (screenshot) зайлшгүй илгээх.

4. Анхаарах:

  • Уралдааны шаардлагыг бүрэн хангасан эсэхээ сайтар шалгах;
  • Хэн нэгний бүтээлийг хуулбарлахгүй, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;
  • Hashtag-аа зөв бичсэн байх;
  • Тус уралдаанд аливаа байгууллага, хуулийн этгээд оролцохгүй бөгөөд оролцсон тохиолдолд тухайн бүтээлийг зохион байгуулагчийн зүгээс шалгаруулалтаас хасна;

5. Шалгаруулалт:

  • Хамгийн их хандалттай (Facebook, Instagram лайк, шэйр, сэтгэгдлийн нийлбэр дүн), уралдааны шаардлагыг бүрэн хангасан 3 оролцогчийг ялагчаар тодруулна;
  • Оролцогч өөрийн бүтээлийг өөрийн сошиал аккаунт дээрээ PUBLIC тохиргоотой постолно. Оруулсан байдлаа илтгэх зургийг (screenshot) Тoyota Top Motors сошиал хуудас руу мессежээр заавал илгээсэн байна;
  • Илгээсэн мессежний дагуу зохион байгуулагчдын зүгээс уралдааны хугацааг дуусах хүртэл хяналт тавьж, уралдаан дуусах өдөр хүртэл тухайн пост (контент) хэдэн лайк, шэйр, коммент авсан мэдээллийг #Hashtag-р тодруулна;
  • Хамгийн олон лайк, шэйр болон сэтгэгдэл авсан ч бүтээл нь уралдааны үндсэн шаардлагыг бүрэн гүйцэт хангаагүй бол болзлыг бүрэн хангасан дараагийн оролцогчийг ялагчаар тодруулна;
  • Ялагчийг Random (санамсаргүй түүврийн) программ ашиглаж тодруулахгүй бөгөөд цэвэр контентын хандалт дээр тулгуурлан тодруулна.

Шилдэг бүтээлүүдийг 2024.08.16-ны өдөр Toyota Top Motors хуудсаар зарлана.

Танд амжилт хүсье.

Leave a comment